Өнгөрсөн оны зургадугаар сард нийлэг уутны худалдааг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Уг шийдвэр энэ оны гуравдугаар сарын нэгнээс мөрдөгдөж эхэлнэ. Есөн сарын өмнө гаргасан нийлэг уутны хэрэглээг хориглох шийдвэрийг эрт гаргаж олон нийтэд зарлаж буй нь иргэд, импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож буй явдал гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдэгдсэн билээ.
Нийлэг буюу нэг удаагийн, гялгар уут хэмээн нэрлэгддэг уутны хэрэглээг хориглох уг шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар, МХЕГ хяналт тавьж ажиллана.