Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдөр багавтар үүлтэй, салхи баруун хойноос секундэд 5-10 метрт хүрнэ. Зарим үед секундэд 12-14 метрт хүрч ширүүснэ. Харин Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -16-18 градус хүйтэн байх гэнэ. Мөн харьцангуй чийгшил 45 орчим хувь, агаарын даралт 882 орчим гектопаскаль байна. Мөн нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна.