Агаарын бохирдлын улмаас дэлхийд жил бүр долоон сая хүн нас барж, таван тэрбум гаруй сая ам.долларын хохирол учирч байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас мэдээллээ.
Польшийн Катовице хотод НҮБ-ын Уур амьсгалын бага хурал болж буйтай холбогдуулан ДЭМБ-аас Эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай тайлангаа нийтэлжээ.
Уг баримт бичгээс үзвэл гол нь нефть, нүүрс, байгалийн хий зэрэг олборлодог түлшнээс үүсдэг агаарын бохирдлоос улбаатай багтраа, уушгины хорт хавдар, цус харвалт болон өөр бусад өвчний улмаас дээр дурдсан хохирол учирч байна. Тэдгээр түлшний хэрэглээг багасгавал агаарын бохирдол буурч, олон хүний амь нас аврагдахыг уг тайланд дурджээ.
НҮБ-ын бага хурлын үеэр ДЭМБ-ын Нийгмийн эрүүл мэнд, байгаль орчны асуудал хариуцсан газрын дарга Мариа Нейра “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээ авах нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал бөгөөд дэлхийн дулааралтай тэмцэх талаар хүчин чармайлт гаргахыг дэлхийн улс орнуудад уриалжээ.