Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
30-наас 1-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи, шуурга шуурч, 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр, 2-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.