Өнгөрсөн шөнө Увсын Улаангомд 0.4 мм, Өндөрхангайд 0.8 мм, Хөвсгөлийн Чандгатад 0.5 мм бага зэргийн цас орсон. Бусад газраар цас ороогүй.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -9 ...-11 градус, шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -19...-21 градус хүйтэн байв.
Өнөө өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх нутаг, Ховд, Архангай, Сэлэнгийн зүүн хэсэг, Говь-алтай, Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын хойд болон зүүн өмнөд хэсгээр 0-16 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Цасан бүрхүүлийн хамгийн зузаан нь Хөвсгөлийн Хатгалд 16 см, Увсын Хярга, Малчин 15 см, Түргэн 12 см, Баруунтуруун 11 см, Зүүнговь 10 см, Хөвсгөлийн Улаан-Уулд 13 см, Булганы Тэшиг, Завханы Улиастайд 10 см зузаан цастай байна.
Өчигдөр өдөр Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-25 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр -0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус байв.
Өнгөрсөн шөнө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, голын хөндийгөөр -26...-31 градус, Алтайн өвөр говиор -11...-16 градус, бусад нутгаар -18..-23 градус хоносон байна.
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 4-9 метр, Говь, Тал, Хээрийн нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүссэн байна.