Конор Макгрегорыг ялж мэргэжлийн тулааны UFC-гийн дэлхийн аварга цолоо хамгаалсан Хабиб Нурмагомедов тулааны дараа дэвжээний гадна өдөөсөн зодооноосоо болж шагналын хоёр сая доллароо авч чадахгүй байгаа. Шүүхийн шийдвэрийг хүлээнэ хэмээн түүнийг нь хав дарчихсан UFC-гийн ерөнхийлөгч Дэна Уайтыг тэрбээр заналхийлээ. “Дэна Уайт, чи надад миний бүсийг өгсөн чинь аз боллоо. Хэрэв тэгээгүй бол машиныг чинь эвдэх гэж байлаа. Одоо мөнгийг минь өг” хэмээжээ. Хабиб Нурмагомедов тулааны дараа дэвжээний гадна Диллон Дэнис гэгчтэй зодолдож, үүний улмаас олон хүнийг хамарсан үймээн үүссэн. Тиймээс Невада мужийн цагдаагийн газар уг асуудлыг мөрдөн шалгана.