Майорга хэмээх бүсгүйн мэдэгдлээс болж АНУ-ын цагдаагийн газарт хэрэг үүсгэгдээд байгаа Криштиану Роналдугийн тойрсон дуулиантай мэдээлэл цуварсаар байна. Энэ удаад түүний эхнэр Жоржина Родригесийг сэтгүүлчид урхиджээ. Барууны сэтгүүлчдийн мэдээлснээр Родригесийн аав хар тамхины хэрэгт хоёр ч удаа холбогдон нарсанд сууж байсан аж. 69 настай Хосе Родригес эхний удаад 2003 онд 100 мянган долларын үнэд хүрэх хар тамхийг Испаниас Франц руу зөөвөрлөж яваад баривчлагдан 11 жилийн ял сонсчээ. Гэвч хүмүүжсэн гэх үндэслэлээр хугацаанаасаа өмнө буюу 2008 онд суллагдсан гэнэ. Гэтэл шоронгоос гараад удаагүй байхдаа 1.3 сая долларын үнэ бүхий гашишийг Мароккогоос Испани руу зөөж яваад илчлэгдэж, 2013 оныг хүртэл шоронд суужээ. Түүний охин Жоржина дэлхийн хамгийн цуутай хөлбөмбөгчний нэг Криштиану Роналдутай 2017 онд гэр бүл бололцсон билээ.