Испанийн хөлбөмбөгийн “Валенси” багийн довтлогч Миши Батшуайи Ла лигийн зургадугаар тойргийн тоглолтод “Сельта”-гийн хаалганд гоол оруулснаар нэгэн өвөрмөц амжилтын эзэн боллоо. Тэрбээр 21-р зуунд Англи, Герман, Франц, Испанигийн лигт гоол оруулсан анхны хөлбөмбөгчнөөр тодорсон. Бельги улсын иргэн Батшуайи Францын “Марсель”, Английн “Челси”, Германы “Борусси” багт тус тус тоглож байсан бол энэ улиралд “Валенси”-д зээлээр тоглож буй. Түүний трансферийг “Челси” эзэмшиж байгаа буй бөгөөд өнгөрсөн улиралд “Борусси”-д мөн зээлээр тоглуулсан.