UFC-гийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедов, уг цолыг эзэмшиж байсан Конор Макгрегорын өрсөлдөөн холимог тулааны түүхэн дэх хамгийн их хүлээлтийг үүсгээд байна. Мөн шагналын сангаараа ч гэсэн дээд амжилтыг тогтоох гэж байна. Тэдний тулааны үр дүнд холимог тулааны түүхэнд байгаагүй их орлогыг UFC мөн олох юм. Орос, ирланд залуусын тулаан энэ оны 10-р сарын 6-нд Лас Вегас хотноо UFC 229 тэмцээний хүрээнд зохиогдоно. UFC-гийн дэлхийн аварга асан Макгрегор спортын замналдаа нийт 21 тулаанд ялж, гуравт нь ялагдсан бол Нурмагомедов 21 тулаанаа бүгдийг ялалтаар өндөрлүүлсэн. Макгрегор Нурмагомедовын эсрэг хийх тулаандаа хэрхэн бэлдэж байгаагаа харуулсан видео бичлэгийг дэлгэлээ. Тэрбээр урьд урьдынхаас илүү ачаалалттай сургуулилж байгаа хэмээн түүний дасгалжуулагч ярьсан байна.