ОХУ-ын Дагестанд болох байсан хип хоп тоглолт цуцлагдсантай холбогдуулан мэргэжлийн тулааны UFC-гийн дэлхийн аварга Хабиб Нурмагомедов сошиалаар байр сууриа хатуу илэрхийлснээр нэртэй реппер Тимати тэдний хооронд том зөрчил үүслээ. Тэд нийгмийн сүлжээгээр бие бие рүүгээ дайрсан хэд хэдэн мэдэгдлийг хийснээр Оросын урлаг, спортын ертөнц хоёр хуваагдаад байна. Нурмагомедов “Бүдүүлэг үг хэллэгтэй дуунуудтай тоглолтыг хаасан нь зөв” гэсэн бол Тимати “Хүнийг унасан хойно нь зоддогоо больчихоод энэ талаар ярих хэрэгтэй. Чамайг битгий дэмж гэж би лав фэнүүддээ хэлдэггүй шүү” гэж хариу барьсан. Түүнчлэн Тиматигийн тэргүүлдэг “Black stars”реп дуучдын бүлгэмийн фанатууд Хабибын Instagram эккаунтад бөөнөөрөө комментоор дайрсан тул тэрбээр коммент бичих тохиргоогоо идэвхгүй болгожээ. Тэрбээр үүнийгээ тайлбарлахдаа “Сэтгэгдлээ бичсэн биш галзуу ноход над руу ноцлоо” гэжээ.