Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга цолны төлөө өрсөлдөх Х.Мурмагомедов болон К.МакГрегорын тулаанд зориулсан хэвлэлийн бага хурал энэ сарын 20- нд болох тухай мэдээлэл гарчээ. Хэвлэлийн хурал анх энэ сарын 6-нд болох байсан ч UFC цуцалсан юм. Холимог тулааны түүхэн дэх хамгийн их хүлээлт үүсгэсэн гэгдэж буй, орос, англи эрсийн дуэль ирэх сарын 6-нд АНУ-ын Лас-Вегаст болно.