Цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ долоо хоногийн сүүлчээр нутгийн баруун хэсгээр, сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар: 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 18-нд Алтайн уулсаар, 19-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 16-18-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нээс ихэнх нутгаар хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 19, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-20-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 16-18-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнэээс 1 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 20, 22-нд зарим газраар, 21-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-нд баруун хэсгээр, 20-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-19-нд шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, 20-ноос шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 19-нд зарим газраар, 20-нд Дорноговийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-20-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-18-нд бүх нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, 19-нээс хүйтэрч шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.