Жил бүрийн энэ үед ашиг хонжоо хайсан хулгайн мод бэлтгэгчид олширч, цөлжилтийг эсэргүүцэх гол түлхүүр болсон ойн санг сүйтгэдэг. Иймд хууль бус мод бэлтгэгчидтэй холбоотой мэдээллийг 77111180 гэсэн дугаарын утсаар авч эхэлжээ. Өнгөрсөн бямба гаргаас хойш тус дугаарт гурван дуудлага ирсэн байна. Үнэн зөв мэдээлэл өгснөөр холбогдох байгууллагынхан газар дээр нь шуурхай очиж гэмт этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож буйг албаны хүмүүс хэллээ.
Бэлтгэсэн: Г.Баясгалан