Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдөр багавтар үүлтэй, салхи баруун хойноос секундэд 6-11 метрт хүрнэ. Харин Улаанбаатарт хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 градус дулаан байх гэнэ. Мөн харьцангуй чийгшил 58 орчим хувь, агаарын даралт 876 орчим гектопаскаль байна.