Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас шалтгаалан Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозам, даваа цасанд хаагдан хальтиргаа гулгаа, мөсжилт үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор Улаанбаатар хотоос Дархан-Уул-Сэлэнгэ аймгийн чиглэлд гарах хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг 2018 оны есдугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас эхлэн есдүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байна