ЦУОШГ-аас 2018 оны есдүгээр сарын 17-ноос 24-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар энэ сарын 18-нд баруун аймгууд, 19-21-нд төв, зүүн аймгуудын нутгаар хур тунадас нойтон цас орж шуурч хүйтрэх гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 17,23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 17,23-нд Алтайн салбар уулсаар, 18-19-нд зарим газраар 14-16м/с хүрч шуурна. 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-20нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэн, Булнайн уулсаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи зарим газраар 18,20нд 12-14 м/с, 19-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 18-нд Хөвсгөлийн уулсаар, 19-21-нд бүх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-21-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хагаст бороо нойтон цас орно. Салхи 19-нд зарим газраар 12-14м/с, 20-21-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 17-19-нд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 20-22-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 5-10 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 19-20-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 17-19нд ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. 20-21-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна. 22-ноос дулаарна.