Хөвсгөл, Булган аймгийн нутгаар урсах Эгийн голын усны түвшин 15-40 см нэмэгдэж, Хэнтийн нурууны Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хангай нурууны өврийн Байдраг, Увс нуурын савын Хархираа зэрэг гол үерийн түвшнээс 5-30 см хальсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Өнөөдөр баруун болон зүүн аймгийн зарим газар, төвийн аймгийн баруун хэсгээр, маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар, 30-нд баруун болон төв, говийн нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна. Тиймээс иргэд, албан байгууллагынхан гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчихыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Бэлтгэсэн: Ч.Туяа