Орчин цагийн усанд сэлэлтийн хамгийн цуутай тамирчин, олимпийн зургаа, дэлхийн 18 удаагийн аварга Райан Лохте сэргээш эсрэг дүрэм журмыг зөрчсөн гэх асуудлаар тэмцээн, уралдаанд оролцох эрхээ нэг жилээр хасууллаа. Тэрбээр цусаа сэлбэж буй зургаа интернэтэд тавьсан нь дээрх шийтгэлийг хүлээх үндэс болжээ. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн дүрмээр үүнийг албан ёсоор хориглодог бөгөөд зөвхөн эмчилгээний үед л зөвшөөрдөг байна. Тиймээс Америкийн сэргээшийн эсрэг агентлаг дүрэм зөрчсөн усанд сэлэгчийнхээ эрхийг 14 сараар хасч, хугацааг 2018 оны тавдугаар сараас эхлэн тооцох шийдвэр гаргалаа. Лохте 2016 оны зуны олимпод бахдам амжилт үзүүлсэн ч хүйтэн зэвсэг барин Рио де Жанейро хотод дээрэм хийсэн хэрэг өдөөн арван сарын хугацаанд тэмцээнд оролцох эрхээ хасуулж байсан түүхтэй.