Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах таван тэмцээнд шигшээ багаа ахалж оролцсон амжилтаараа бүх цагийн үеийн рекорд тогтоосон Рафаэль Маркес спортоо орхиж байгаагаа мэдэгдлээ. 39 настай тэрбээр мэргэжлийн хөлбөмбөгт 21 жил зүтгэхдээ “Атлас”, “Монако”, “Барселона”, “Нью-Йорк”, “Леон”, “Верона” зэрэг багуудад тоглож нийт 20 цом хүртсэн. Үүнийхээ 12-ыг алдарт “Барселона”-д тоглож байхдаа авсан юм. Тэрбээр Мексик улсынхаа “Атлас” клубт удирдах ажилтны албанд томилогджээ.