Өнгөрсөн даваа гарагт Японы баруун хойд зүгт байрладаг Кумагая хотод агаар Цельсийн нэмэх 41.1 хэм хүрсэн нь Японы түүхэнд хамгийн их халсан дээд үзүүлэлт боллоо. Уг халалтын улмаас 77 хүн амиа алдаж, 30,000 гаруй хүн эмнэлэгт хүргэгдээд байна.
7 дугаар сарын эхээр болсон үерийн дараа хэт халалт залган авсан юм. Мэргэжилтнүүдийн үзсэнээр өнгөрсөн долоо хоног гэхэд л 15 хүн хэт халалтаас шалтгаалан амиа алдаж, долдугаар сарын эхний хоёр долоо хоногт 12,000 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Японы цаг уурын агентлагаас хэт халалтыг хүний амь насанд халтай, байгалийн гамшиг хэмээн тодорхойлсон. Тус агентлаг 35 болон түүнээс дээш агаарын хэмд байгаа иргэдийг дулааны цохилтын эсрэг сэргийлэх арга хэмжээ авч, хангалттай ус ууж, болгоомжтой байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: www.japantimes.co.jp