Хойд чиглэлд үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас Төв аймгийн Борнуур сумын гүүр үерт автаж суулт өгсөн байгаа талаар Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгээс анхааруулжээ. Иймд тус замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ аваад байгаа аж.