Яг одоо Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн замд буюу Урьхан хавьцаа уулнаас их хэмжээний ус урсаж байгаагаас үүдэн явахад хүндрэлтэй байна.
Үүнээс болоод хөдөлгөөн хэсэг хугацаанд саатсан ч зам хаагаагүй, хэвийн үргэлжилж байна. Орон нутгийн бусад замын хувьд одоогоор үер устай холбоотой ямар нэгэн асуудал гараагүй. Их хэмжээний бороо үргэлжлэн орж байгаа тул иргэд олон нийт анхаарал болгоомжтой байж, онцын шаардлагагүй бол дараах чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Энэ талаар иргэд цахим хуудсаараа дамжуулан мэдээллэж байна.