Бүтэн нэг сар үргэлжилсний эцэст шийдвэрлэх мөч ирж, цомын төлөө Францын шигшээ баг болон Хорватын шигшээ багууд 80 мянган хүний суудалтай Лужники цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр тоглолоо. Франц 2018 оны Хөл бөмбөгийн дэлхийн аварга болж, Хорватын шигшээ баг мөнгөн медаль хүртлээ. Францын шигшээ баг Хөлбөмбөгийн дэлхийн аваргын Алтан дагина цомыг хүртлээ.
Францын гурван гоолыг оруулсан Гризманн, Мбаппе, Погба нар хийсэн.
Тоглолтын 18 дахь минутад Хорватын довтлогч Манжукич Антуан Гризманны цохилтыг хамгаалахдаа толгойгоо бөмбөгөнд хүргэж өөрийн хаалганд гоол хийснээр тооны харьцааг Францын талд 1:0 болгосон.
19 настай Килиан Мбаппе тоглолтын 65 дахь минутад Францын 4 дэх гоолыг хийж, тоглолтын тооны харьцааг 4:1 болгосон.
Хорватын хагас хамгаалагч Иван Перешич бөмбөгөнд гар хүрч Францын довтлогч Гризманн 11 метрийн торгуулийн цохилт цохихоор болсон.
ДАШТ-ий шилдэг залуу хөл бөмбөгчнөөр Францын довтлогч Килиан Мбаппе шалгарлаа.
Алтан бөмбөгийн шагналыг Хорватын шигшээ багийн ахлагч Лука Модрич хүртсэн.