ЦУОШГ-ын ирүүлсэн мэдээллээр энэ 7 хоногт ихэнх нутгаар бороо хуртай байх ба зарим газраар усархаг аадар орох тул үер усны аюулаас онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар: 11-нд нутгийн зүүн хагаст бороо, 12-нд Хангайн уулархаг нутгаар, 13-16-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. 9-11-нд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд бага зэрэг дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 14-нд нутгийн баруун хагаст, 11,15-нд ихэнх нутгаар, 12-13-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-12-нд баруун хойноос 9-12м/с, бусад хугацаанд борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. 10-12-нд сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-12-нд ихэнх нутгаар, 13-15нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-13-нд зарим газраар үе үе 14-16м/с хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-13-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 10-12нд зарим газраар, 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-12-нд баруун хойноос 9-14м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 12,15-нд Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 градус хүрч хална.