Долдугаар сарын 27-нд болох сар хиртэлт энэ зууны хамгийн урт үргэлжлэх бүрэн сар хиртэлт болно гэж NASA мэдээлжээ. Өмнөд Америкийн зарим хэсэг, Африкийн ихэнх хэсэг, Ойрх Дорнод, Төв Азид бүтэн харагдах энэ үзэгдлийн үргэлжлэх хугацаа 1 цаг 43 минут байх гэнэ.
Нар, сар, дэлхий гурав нэг шугам дээр төгс зэрэгцэж, дэлхийн сүүдэр сарыг нөмрөх үзэгдлийг сар хиртэлт гэдэг.
Энэ удаагийн сар хиртэлтийн эхлэхээс дуусах хүртэл хугацаа нийтдээ 3 цаг 55 минут байх гэнэ. Энэ хугацаа нь (бүрэн бус хиртэлт) ч 2011-2020 оны хоорондын сар хиртэлтүүдээс хамгийн урт нь байх юм. Сар хиртэлтээс хоёр долоо хоногийн урд, хойно нар хиртэлт заавал тохиолддог. Тиймээс энэ зуны долдугаар сарын 12, наймдугаар сарын 11-нд нар хагас хүртэх юм.