Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж буй хотын нэг Казанийн удирдлага хүрэлцэн очсон шигшээ багуудын лидер тоглогчдын граффит зургийг барилгын хананд зурсан. Тухайлбал, Роналду, Месси, Неймарын граффитийг зурсан ч тэдний баг хожигдон ДАШТ-ээс хасагдсан. Тэгвэл Казань хотын граффитчид Хорватын шигшээ багийн лидер Лука Модричийн зургийг ОХУ, Хорватын тоглолтын өмнө амжиж зурахаар ид ажиллаж байна. Казань хотын захирагч Ильсур Метшин энэ шийдвэрээ тайлбарлахдаа “Роналду, Месси, Неймарын баг азгүйтэж нутаг буцсан. Тиймээс улсынхаа шигшээ багт аз эрэх үүднээс Хорватын багийн ахлагч Модричийн зургийг зурж байна” хэмээлээ. ОХУ, Хорватын тоглолтын өнөө шөнө 02.00 цагт эхэлнэ.