Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн шөвгийн 8-ын тоглолтоор үргэлжилж, Францчууд шөвгийн 4-т өрсөлдөх эрхтэй боллоо. Харин Францын шигшээ багт хожигдсон Уругвайн баг тэмцээнийг харамсалтайгаар өндөрлөж, нутгийн зуг буцаж байна. Уругвайн гол довтлогч Эдинсон Кавани Португалийн багтай хийсэн тоглолтын үеэр бэртэл авсны улмаас энэ удаагийн тоглолтод оролцож чадаагүй бөгөөд Уругвайчууд 2:0-ийн харьцаатайгаар ялагдал хүлээлээ.
Тоглолтоос сонирхуулбал, эхний гоолыг Францын 4 дугаарын хамгаалагч Рафаэль Варан тоглолтын 40 дэх минутад оруулсан бол 61 дэх минутад 7 дугаарын довтлогч Антуан Гризманн эсрэг багийн хаалганд гоол оруулсан юм.