Германы хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий хэсгээс шалгарч чадаагүй. Тиймээс тааруу амжилт үзүүлсэн дасгалжуулагчийг ажлаас нь халах ёстой гэсэн байр суурь хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн дунд давамгайлсаар. Зарим хэвлэлд дараагийн ерөнхий дасгалжуулагчийн нэрийг хүртэл зарлаад амжсан.
Тэгвэл Германы хөлбөмбөгийн холбоо хуралдаад Йохим Лёвыг ажилд нь үлдээх шийдвэр гаргажээ. Шигшээ багийн амжилтыг урт хугацаанд үргэлжлүүлж дэлхийн аварга цолонд хүргэсэн дасгалжуулагчдаа боломж олгох нь зүйтэй хэмээн тус холбооныхон үзэж, гэрээний нөхцөлийг хуучин хэвээр нь үргэлжлүүлэх болов.