Английн хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Жейми Варди Шведтэй хийх тоглолтыг өнжихөөс аргагүй болжээ. Учир нь Колумбтай хийсэн тоглолтын үеэр авсан гэмтэлд нь тодорхой хугацааны эмчилгээ шаардагдсан байна. Англичууд үүнд санаа зовниж байна.
Учир нь нуруугаар өндөр шведүүдтэй хоёрдугаар давхарт өрсөлдөхөд Варди шиг нуруулаг тоглогч хамгийн чухал үүрэгтэй хэмээн будант Альбионы хөлбөмбөгийн мэргэжилтнүүд үзэж буй.
Шведийн шигшээ тоглолтын хоёрдугаар хагаст алсын дамжуулалт хийх тактикт шилжинэ хэмээн тэд таамаглаж байгаа учир нөөц довтлогч Вардигийн оронд хэнийг сэлгээгээр гаргах тухай саналаа дэвшүүлээд эхэлжээ. Англи, Шведийн тоглолт энэ сарын 7-нд Самара хотод болно.