Хөлбөмбөгийн залуу од хэмээн 17-хан насандаа үнэлэгдсэн статусаа ДАШТ-д бүрэн утгаар нь баталж байгаа Кильян Мбаппе хөгжөөн дэмжигчдийн анхаарлын төвд байна. Тэрбээр Аргентиний хаалганд хоёр гоол оруулж тоглолтын гол баатраар тодорсон бөгөөд уг амжилтаа Уругвайн эсрэг хийх өрсөлдөөнд бататгахаар бэлтгэлээ базааж байна. Үүний зэрэгцээ сүсэг бишрэлдээ ч анхаарч байна. Тэрбээр бэлтгэлийн дараа хаалганы шонг энхрийлэн үнсэж буй зургаа сошиал хуудсандаа нийтэлсэн нь олны сэтгэлийг хөдөлгөжээ. Францын сэтгүүлчдийн ярьж байгаагаар 19 настай Мбаппе ДАШТ-д тоглож эхлэхээсээ л ийм үйлдлийг хийж байгаа гэнэ. “Хаалганд гоол битгий ороосой” гэсэн хүслээ ингэж илэрхийлдэг гэнэ.