ОХУ-ын шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-д оролцсон түүхэндээ анх удаа торгуулийн цохилтоор хожлоо. ЗХУ байх үед ч дээрх түүх байгаагүй бөгөөд ийм хувь тохиосон анхны тоглолтод ийнхүү түүхэн ялалтыг байгуулав. Тэд Испанийн эсрэг хийсэн 1/8 шатны тоглолтын үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн. Сергея Игнашевич 11 дэх минутад өөрийн хаалганд гоол оруулсан бол 41 дэх минутад Артем Дзюба пенальтаас тоог тэнцүүлсэн. Багууд үндсэн болон нэмэлт цагт тэнцэж ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахад оросууд ялалт байгууллаа. Хаалгач Игорь Акинфеев Испанийн Яго Аспас, Кокегийн цохилтыг хааснаар хойд хөршүүд шинэ үеийн түүхэндээ анх удаа ДАШТ-ий шилдэг наймд шалгарав.