Хөлбөмбөгийн дэлхийн аваргын хасагдах шатны тоглолтууд болсоор нутаг буцах багуудын цувааг Португалчууд үргэлжлүүллээ. Уругвайн шигшээ багтай хийсэн тоглолт 2:1-ийн харьцаатай өндөрлөснөөр Португалын баг шөвгийн 8-д шалгарч чадсангүй. Тоглолтын эхний гоолыг 7 дахь минутад Уругвайн 21 дугаарын Эдинсон Кавани оруулсан бол хоёр дахь гоолыг Португалын 3 дугаарын Пепе орууллаа.
Харин Уругвайчуудын хожлын гоолыг 62 дахь минутад мөн л Эдинсон Кавани оруулж, багтаа ялалт авчирсан юм.