Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шат буюу шөвгийн 16-гийн эхний тоглолт маш сонирхолтой болж өнгөрлөө. Франц, Аргентины шигшээ багууд учраа таарсан бөгөөд тоглолтын харьцаа 4:3 болсноор Франц шөвгийн 8-д шалгарч, Аргентинчууд нутаг буцахаар боллоо. Тодруулбал, тоглолтын эхний гоолыг 13 дахь минутад Францын 7 дугаарын Антуан Гризманн торгуулийн цохилтоор оруулсан бол хоёр дахь гоолыг Аргентины 11 дугаарын Ди Мариа 41 дэх минутад оруулснаар тоглолтын эхний хагас өндөрлөсөн юм.
Үүний дараа хоёрдугаар хагаст Аргентины багийн 2 дугаарын Габриел Меркадо 48 дахь минутад бөмбөг оруулснаар тоглолтын харьцааг 2:1 болгосон бол Францын шигшээ багийн довтлогч, өнөөдрийн тоглолтын гол од К.Мбаппе тоглолтын 64 болон 68 дахь минутад дараалан хоёр гоол хийснээр багтаа ялалт авчирлаа. Харин Аргентины багийн гурав дахь гоолыг 19 дугаарын Серхио Агуэро оруулсан юм.