ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд БНСУ-ын шигшээ дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы багийг хожсоны ачаар мексикчүүд хэсгээсээ гарах боломжтой болсон. Азичуудын энэхүү ялалтад мексикүүд ихэд баярлаж байгаа бөгөөд үүнийгээ янз бүрээр илэрхийлж байна. Тухайлбал, шар айрагны бизнес эрхэлдэг нэгэн залуу АНУ дахь БНСУ-ын ЭСЯ-ынхныг олон авдар пивоор дайлсан бол иргэд нь талархлын мэндчилгээний давлагааг эхлүүлжээ. Сошиал ертөнцөөр ийм нэгэн талархлын давалгаа явсан нь нэмэр биш нэрмээс болов гэгчээр зарим солонгосчуудын бухимдлыг багагүй төрүүлсэн байна. Мөн зарим Мексик иргэд ч үүндээ шүүмжлэлтэй хандаж байгаа гэнэ.
Коммент: Ээ бурхан минь би мексик хүн хэдий ч эдгээр тэнэгүүдийн өмнөөс харамсаж байна. Болчимгүй үйлдэлд нь урам хугарч, уур хүрч байна. Гэхдээ яаж ч чадахгүй байгаа намайг уучлаарай.
Коммент: Бүх латин үндэстний өмнөөс үнэхээр их харамсаж байна. Энэ үйлдэл солонгосчуудад таалагдахгүй нь лавтай.
Эдгээр үйлдэлд шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүс олон байгаа юм байна.