Германы хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий түүхэнд анх удаа хэсгээс шалгарч чадсангүй. БНСУ-ын эсрэг хийсэн тоглолтод тэд хожих зайлшгүй шаардалгатай байсан ч 0:2-ээр хожигдлоо. Сонирхолтой нь дасгалжуулагч Лёв лидерийн үүргийг олон жил үүрч яваа Мюллерийг үндсэн бүрэлдэхүүнд тоглуулсангүй. Байдал буруугаар эргэх үед түүнийг талбайд гаргасан ч германчууд гоол оруулж чадсангүй. Харин эсрэгээрээ тоглолтын төгсгөлд сөрөг довтолгооноос хоёр гоол алдав. Хэсгийн нөгөө тоглолтод Швед, Мексикийн өрсөлдөөн болоход Скандинавын орон 3:0-ээр яллаа. Ингэснээр тэд хэсгээсээ нэгээр шалгарч хасагдах шатанд Швейцарьтай тоглохоор болов. Хоёрдугаар байраар шалгарсан Мексикийн баг Бразилтай өрсөлдөнө.