Аргентин, Нигерийн тоглолтод оруулсан Лионель Мессигийн гоол 2018 оны ДАШТ-ий 100 дахь гоолоор бүртгэгдлээ. Ингэснээр Испанийн “Барселона” клуб нэгэн өвөрмөц амжилтын эзэн болж байна. Учир нь тус багийн тоглогчид сүүлийн гурван ДАШТ-ий 100 дахь гоолыг оруулж байна. 2010 онд Иньеста, 2014 онд Неймар нар дээрх гоолын эзэд болсон. Харин Мессигийн хувьд уг гоол энэ жилийн тэмцээний анхных нь юм. Тэрбээр Исландтай хийсэн тоглолтод торгуулийн цохилт алдаж байв. Английн хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Нигерийн хаалгыг мялаасан Мессигийн гоол тэмцээний шилдэг гоолд өрсөлдөх магадлалтай аж.