Өчигдөр болсон Аргентин, Нигерийн тоглолтын дараагаар Диего Марадонагийн бие мууджээ. Тэрбээр суудлаасаа босч чадахгүй байсан тул хамт яваа хүнийхээ тусламжтайгаар VIP өрөө рүү орсон байна. Тэнд байхад даралт нь бууж сандаргасан тул эмчийн тусламж яаралтай авсан талаар цэнгэлдэхийн VIP суудлаас тоглолт үзсэн иргэд мэдээлэв. Марадонагийн сэтгэл санаа тоглолтын нэгдүгээр үед өндөр байсан ч хоёрдугаар үед хэсэг хугацаанд унтсан. Үүнийг телевизийн операторууд шууд эфирээр харуулахад үзэгчид тус гар утсандаа буулган сошиал хуудсандаа нийтэлжээ.