Өлзийбатын Амар гэх энэ хүү ОХУ-ын Нижний Новгород стадионд болох хөлбөмбөгийн дэлхийн аваргын зургадугаар сарын 27-ноос 18-нд шилжих шөнө Коста-Рика-Швейцарын тоглолтын ногоон зүлгэн дээр хөл тавих нь ээ. Тоглолт Улаанбаатарын цагаар 28-ны 02.00 цагт эхэлнэ.
Тэрээр анх “KIA motors” компаниас зарласан “Миний мөрөөдлийн KIA” эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцон түрүүлсэн тул ийнхүү "ОХУ-2018" ДАШТ-ий хөтөч хүүхдээр сонгогдсон байна.