Орос бүсгүй Наталья Андрееваг хөлбөмбөгийн ДАШТ-ий хамгийн сайхан хөгжөөн дэмжигч хэмээн цоллож дэлхийн хэвлэл, сайтууд зургийг нь нийтэлж алдаршуулсан. Гэтэл удалгүй “Энэ хүн чинь насанд хүрэгчдийн кинонд тоглодог юм байна” гээд өнөөх зургуудаа бүгд үтэр түргэн устгасан талаар Оросын хэвлэлүүд шуугисан. Тэгвэл орос сэтгүүлчид Андрееваг олж уулзан түүний намтар түүхийн талаар тодруулжээ.
-Би сүүлийн 10 жил Москвад амьдарч байна. Загвар өмсөгч, фитнес дасгалжуулагчаар ажилладаг. Playboy сэтгүүлийн оны бүсгүйгээр нэрлэгдэж байснаас бус элдэв шалдав порно кинонд тоглож байгаагүй. Харин интернетэд тавигдсан нүцгэн зургууд бол миний хуучин найз залуугийн хийсэн ажил. Тэгж өшөө авч байгаа юм. Би эх оронч үзэлтэй хүн тул 2012 оны Европын АШТ-ээс эхлэн Оросынхоо шигшээ багийг газар дээр нь очиж дэмжиж ирсэн.