2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн эхэлснээс хойш ганц ч удаа ялагдал хүлээгээгүй А хэсгийн Оросын шигшээ баг Уругвайд 3:0-ийн харьцаатайгаар ялагдлаа. Уругвайн эхний гоолыг тоглолтын 10 дахь минутад 9 дугаарын Луис Суарес торгуулийн цохилтоор оруулсан бол 23 дахь минутад 11 дугаарын Кристиан Стуани хоёр дахь гоолыг оруулжээ. Харин тоглолтын 89 дэх 21 дугаарын тоглогч Эдинсон Кавани эсрэг багийн хаалганд гоол оруулснаар тоглолт дууслаа.
Ингэснээр А хэсгийн Уругвай 9 оноо, ОХУ 6 оноо, Египет, Саудын Арабын багууд тус тус нэг оноотойгоор тэмцээнийг үргэлжлүүлж байна.