ОХУ-д зохиогдож буй хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд өмнөх тэмцээнүүдийнхээс илүү сонирхолтой өрнөж байгаа бөгөөд тиймээс ч шинэ дээд амжилтыг тогтоож, олон арван жилийн өмнөх рекордыг давтаж байна. Тухайлбал, 27 тоглолт 0:0-ээр өндөрлөөгүй үзүүлэлтээрээ 1954 оны ДАШТ-ий дээд амжилтыг эвдлээ. Тухайн жил 26 тоглолт байсан рекорд ОХУ-д Бельги-Тунисын тоглолтоор шинэчлэгдсэн юм. Тэгвэл өчигдөр дахин нэг амжилт бүртгэгдлээ. Гурван тоглолтод болоход Англи-Панам 6:1, Япон-Сенегал 2:2, Колумб-Польш 3:0-ээр өндөрлөсөн. Эдгээр тоглолтод нийлээд 14 гоол орсноор 1990 оны ДАШТ-д тогтоогдсон амжилтыг давтав.