Аргентиний шигшээг 3:0-ээр хожсоноор Хорват 6 оноотойгоор хэсгээ тэргүүлж байна. Тэд хэсгээсээ нэгдүгээр байраар гарах нь тодорхой болсон тул Исландтай хийх тоглолтод өөр бүрэлдэхүүн гаргахаар болжээ. Хорватын багийн дасгалжуулагч Златко Даличийн ярьснаар зорилгоо нэгэнт биелүүлсэн тул гол хөлбөмбөгчдөө тус тоглолтод оролцуулалгүй амраах ажээ. Багийнхаа гол цөм болсон Модрич, Ракитичийг мөн амрааж магадгүй байгаа талаар Хорватын сэтгүүлчид мэдээллээ. Ингэснээр Аргентиний хувь заяа улам бүрхэг боллоо. Хорватын баг Исландад хожигдохгүй байгаасай гэсэн хүслийг хөгжөөн дэжигчид нь тээж байгаа. Гэхдээ үүнээс урьтаж өнөөдөр болох Нигери, Исландын өрсөлдөөн бүгдийг шийднэ. Тус тоглолтод Исланд ялагдах юмуу тэнцэх ёстой. Тэгж баймааж аргентинчүүдийн мөрөөдөл нэг алхам урагшилна.