Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн G хэсгийн тоглолтоор үргэлжиллээ. Энэ удаад Дани, Австралийн шигшээ багууд учраа таарсан бөгөөд 1:1-ийн харьцаатай тэнцэж, тус бүр нэг оноо авлаа. Ингэснээр Австралийн шигшээ анхны нэг оноогоо авсан бол Данийн баг дөрвөн оноотойгоор хэсгээ тэргүүлж байна.
Тоглолтын эхний 7 дахь минутад Данийн 10 дугаартай тоглогч Кристиан Эриксен эхний гоолыг хийсэн бол 38 дахь минутад Австралийн 15 дугаарын хөлбөмбөгчин Миле Единак торгуулийн цохилтоор бөмбөгийг хаалганд оруулж чадсан юм.