Ираны засаг захиргаа эрэгтэй хүмүүсийн адилаар цэнгэлдэхэд хөлбөмбөг үзэх боломжоор эмэгтэйчүүдээ хангалаа. Өчигдөр болсон Иран, Испанийн тоглолтыг Тегеран хотын иргэд “Азади” цэнгэлдэхэд аварга том дэлгэцээр үзсэн бөгөөд эмэгтэйчүүдийг цэнгэлдэхэд нэвтрүүлээгүй байна. Харин тэд олноороо эрчүүдийн хамтаар цэнгэлдэхийн гадна багаа дэмжин баяр хөөр болоход холбогдох албаны улс нь хэлэлцээд шийдвэрээ цуцалжээ. Ингэснээр цэнгэлдэхийн гадаа байсан бүсгүйчүүд дотогш орон эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн сууж шигшээгээ хөгжөөн дэмжив. Энэ нь иран эмэгтэйчүүд хөлбөмбөгийг цэнгэлдэхээс үзсэн 1979 оноос хойшхи анхны тохиолдол боллоо.