Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний B хэсэгт сугалаа таарсан Португал, Мароккогийн шигшээ багийн тоглолт боллоо. Энэ тоглолтод Португалын баг Мароккогийн шигшээг 1:0-ийн харьцаатай хожлоо. Тоглолтын дөрөв дэх минутад Португалын багийн ахлагч Кристиан Роналдо гоол хийснээр багаа ялалтад хүргэсэн юм. Ийнхүү Мароккогийн баг хэсгээсээ мултарчээ. Харин Португалын шигшээ багийн хувьд хэсгээсээ гарах нь тодорхой болсон нь нэгээр үү, хоёроор уу гэдэг нь маргааш буюу зургадугаар сарын 21-ний 02.00 цагаас болох Иран, Испанийн тоглолтоос ихээхэн хамаарна.