ЦУОШГ-аас 2018 оны зургадугаар сарын 21-нээс 26-ныг хүртэлх таван хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Тус мэдээнд дурдсанаар долоо хоногийн дундуур ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэх гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 21-нд нутгийн хойд хэсгээр бороо, 25-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 22-нд зарим газраар, 21,23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. 21-23-нд бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 11-16 градус өдөртөө 27-32 градус бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн зарим газраар, 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 25-30 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд ихэнх нутгаар бороо орно. Салхи 21-нд зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.