Хөлбөмбөгийн ДАШТ-д Испани-Португалийн тоглолтод хоёр ч бүдүүлэг алдаа гаргасан хаалгач Давид Де Хеа одоо тоглож буй клубтэйгээ гэрээ сунгах хэлэлцээр хийж, өдгөө гарын үсэг зурахад бэлэн болоод байна. Английн хэвлэлүүдийн олж мэдсэнээр тэрбээр энэ гэрээний дүнд дэлхийн хамгийн өндөр цалинтай хаалгачаар тодрох гэнэ. “Манчестер Юнайтед” багийн удирдлага гэрээ сунгах хэлэлцээрийг аль нэгдүгээр сард эхэлсэн бөгөөд хаалгачаа “Реал”-д алдахгүйн тулд жилд 21 сая еврогийн цалин өгөх саналыг тавьжээ. Ингэснээр Де Хеа 15 саяын пүнлүүгээрээ дэлхийн №1-ээр нэрлэгдэж ирсэн “Байерн”-ий хаалгач Мануэль Нойерын урд гарах юм. Мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар ДАШТ-ий дараа хоёр тал гэрээнд гарын үсэг зурах аж.
Де Хеа “Манчестер Юнайтед” клубт 2011 онд элссэн бөгөөд энэ хугацаанд Английн аварга (2013), Английн цом (2016), Лигийн цом (2017), Английн Супер цом (2011, 2013, 2016), Европа лигийн (2017) аваргаар тус тус шалгарсан.