Дэлхийн аваргын тоглолт G хэсгээр үргэлжилж, Английн баг Тунисын шигшээг 2:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын эхний 11 минутад Английн 9 дугаарын тоглогч Харри Кейн гоол оруулснаар тэрээр дэлхийн аваргын түүхэнд анхны гоолоо хийсэн юм. Харин 35 дахь минутанд Тунисын хагас хамгаалагч Фержани Сасси эсрэг багийн хаалганд бөмбөг орууллаа.
Тэгвэл 1:1-ийн харьцаатайгаар тоглолтын хугацаа дуусч, шүүгч дахин нэг минут сунгасан юм. Шүүгчийн мэдлийн цагт Харри Кейн дахин гоол хийснээр багтаа хожил авчирлаа.
Сонирхолтой нь, 1998 оны Францын ДАШТ-ий үеэр Английн домогт довтлогч Алан Ширер мөн анхныхаа гоолыг Тунисын багийн хаалганд оруулан, багаа хожилд хүргэж байжээ.