Панамын шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий шилдэг 32-т шалгараад байгаа бөгөөд G хэсэгт Бельги, Англи, Тунисын багуудтай учраа таарсан. Тэгвэл дэлхийн аваргын анхны тоглолтоо дөнгөж сая Белгийн багтай хийж, 3:0-ээр хожигдсон бөгөөд анхны гоолоо хийж чадсангүй. Тэд дараагийн удаа энэ сарын 24-ний өдөр Английн багтай тоглохоор учраа таарчээ.
Харин Белгийн багийн хувьд эхний гоолыг тоглолтын 47 дахь минутад 14 дугаарын Дрис Мертенс хийсэн бол 69, 75 дахь минутад Ромелу Лукаку дараалан хоёр гоол хийснээр мэргэн буучдын жагсаалтыг үргэлжлүүллээ.
"Белгийн баг ялалтаа тэмдэглэж байгаа нь"