Японы арлын баруун эрэг дэх Осака хотын орчим газар хөдөлсний улмаар 217 хүн гэмтэж, гурван хүн нас барсан талаар NHK телевиз мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас Такацуки хотод байшин барилга шатаж замын хөдөлгөөн бүрэн зогссон байна. Мөн хэд хэдэн хотод барилгын эвдрэл гэмтэл бүртгэгдэж, төмөр замын хөдөлгөөн зогсчээ. Тус телевизийн мэдээлсэнээр газар хөдлөлтийн хүч 6.1 балл байв.